КОВИД-19| Ойрхи Дорнод ба Хойд Африкийг ОНИЛЖЭЭ

2020 оны 07 сарын 25

Коронавирусний тархалт дэлхийн улс орнуудад голомтлон тархсан хэвээрээ байна. Тэрдундаа сүүлийн өдрүүдэд дэлхийн зам харилцааны чухал уулзвар газар болох Ойрхи Дорнод ба Хойд Африкийн хүн ам ихтэй улс орнуудад халдварын тохиолдлууд өссөөр байгаа юм.

Египет улсад гэхэд 100 гаруй эмч мэргэжилтэн коронавирусээр халдварлан нас баржээ. Тарваган тахлын бүсийн төвд тооцогддог Иран улсад, дэлхийн хамгийн баян улсуудын нэг болох Саудын Араб улсад халдварын тохиолдол эрчимтэй өсөж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бүс нутгийн улс орнуудын Засгийн газруудаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хангалтгүй, эрүүл мэндийн тогтолцооных нь сул байдал, мэдээллийн дутмаг байдал зэргээс шалтгаалан коронавирусний тархалт эрчимжиж байна гэж байгаа юм.

ДЭМБ-ын Бүс нутгийн онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал Рик Бреннан CNN-д өгсөн ярилцлагадаа “Ойрхи Дорнодод эхэндээ Иран улсаас бусад ихэнх улс орнууд идэвхтэй арга хэмжээ авч ажилласан. Гэвч тавдугаар сард бүс нутгийн бүх орнууд хөл хориог цуцлах арга хэмжээ авч эхэлсэн” хэмээн тодотгожээ.

Эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хүлээлтээс хамааран хөл хориог цуцалсан ч эргээд халдварыг эрчимжүүлж эдийн засаг, нийгэмд олон сөрөг асуудал дагуулж байна гэж ярьжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top