ОЛОН ӨНГӨ: Үзэх юмгүй, хийх ажилгүй “ХОТЫН ХҮҮХДҮҮД”

2020 оны 07 сарын 25

Хүнийг ажлаар хүмүүжүүлж болдог гэдэг дээ. Эртнээс улбаатай энэ үг ор хоосонгүй нь лавтай.

Өнөөдөр хийх ажилгүй, сурах сургуульгүй, үзэх контентгүй олон мянган хүүхэд хагас жилийн турш “хөл хорио”-нд байна. Тэдэнд зориулж дурсагдчихаар олигтой үзвэр үйлчилгээ, контент, сургалтууд ч гарсангүй. Ээж, аавдаа эрхэлж туниад байх ч боломж бололцоо хомс. Зарим хэсэг нь эмээ, өвөөгийндөө, нөгөө хэсэг нь гэрээ сахиж, үлдсэн хэсэг нь мэр сэр сургалт, номын санд суух, ах, дүүгийнхээ хүүхдийг харах, дэлгүүрт суух, зөөгч хийх байдлаар өдөр хоногийг аргацааж, “Есдүгээр сарын 1” гэх ер бусын өдрийг л тэсэн ядан хүлээж байна.

Гэтэл тэсэн ядан хүлээх тэр өдөр нь болох, болохгүйдээ тулчихлаа. Нөгөө талаас цар тахал бол хэзээд дэлбэрч мэдэх тэсрэх бөмбөг шиг л аюултай эд тул шийдвэрийг дагахаас өөр сонголт үгүй. Энэ бүхний цаана ирээдүй болсон үрсийн боловсрол, хүмүүжлийн асуудал орхигдож байгаа нь харамсалтай. Хотын хүүхдүүдэд орон нутгийн сурагчидтай адил хонь мал хариулах, түлээ түлш бэлдэх, ааруул, ээзгий хийх, холоос ус зөөх, жимсэнд, модонд явах, намрын ажилд бэлдэхийн алийг нь ч хийх шаардлага алга. Ялангуяа орон сууцанд амьдардаг бол бүр ч хийгээд байх ажил, хийж байгаа ажлаасаа суралцаад, хүмүүжээд байх зүйл алга.

Ерөөсөө л сошиал ертөнцөөр аялж, үе тэнгийнхнээсээ үлгэрлэж суухаас өөр сонголтгүй үлдлээ. Тэднийхээр хөгжил гэдэг нь нэг тийм өөр зугаа цэнгэлийн байдалтай эсвэл бүр унтаа шинжтэй болчих вий гэж эмээж, сэрдэх боллоо.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
To(103.57.94.136) 2020 оны 07 сарын 26

Surguuli soyolo 9 sariin 1nees ehluulee

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 25

oorsdoo l zag zavaa yaj ongoroohoo shiidne shdee, baga nasnii bol ezeg eh ni tolgoi tarchia ajilluulj bodoj sedehgui yu, dandaa belen um haij yzej bui nereer selgyyzej , tenene gej yu baidgiin...

0  |  0
Top