КОВИД-19: Нохой, муураас эсрэг биет илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

Италийн эрдэмтэд 1.4 мянган нохой, муураас авсан сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд заримаас нь эсрэг биет илэрчээ. “bioRxiv” сайтад мэдээлснээр, нийт 915 нохой, 505 муураас өнгөрсөн гуравдугаар сараас тавдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд сорьц авчээ. Коронавирус илрүүлэх PCR шинжилгээний бүх хариу сөрөг гарсан байна. Харин серологийн шинжилгээгээр 13 нохой /3.35 хувь/, зургаан муураас /3.95 хувь/ эсрэг биет илэрсэн байна. Эсрэг биет илэрсэн ихэнх амьтдын эзэд /тус тус 12.8, 4.5 хувь/ коронавирусний халдвар авч, эдгэрсэн байжээ.

Гэхдээ эрдэмтэд халдвар авсан амьтад хүнд халдвар тараахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх нотлох баримт байхгүй гэж онцолжээ. Ингэхдээ халдвар авсан эзэнтэй нохдод эсрэг биет илүү илэрсэн нь нохой халдвар авах эрсдэл бага гэх судалгааг үгүйсгэж байна гэж эрдэмтэд үзэж байна.

Судалгаа хийх явцад эдгээр амьтанд коронавирус илрээгүй нь нохой, муур нь харьцангуй богино хугацаанд вирус тээдгийг илтгэж байна гэж эрдэмтэд дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.190.244) 2020 оны 07 сарын 24

yee huurhii

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 26

Joom bol bur yaahchgui

1  |  0
Top