ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу

2020 оны 07 сарын 24

Билгийн тооллын Зуны адаг харагчин хонин сарын 4, аргын тооллын долоодугаар сарын 24, Бага морь одтой шар луу өдөр. Өдрийн наран 05:19 цагт мандаж, 20:38 цагт жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.12) 2020 оны 07 сарын 25

ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ ДАРЖ АЙЛГАСААР ИРСЭН БУДДЫН ЛАМ НАРЫН АРГА ЗАЛЬ ОДОО Ч ХЭВЭЭРЭЭ.ХОХЬ НЬ ҮХРҮҮД

0  |  0
Top