ОХУ-д ажилгүйдэл 6.1 хувь байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн яамны урьдчилсан тооцоогоор өмнөх оны мөн үетэй харьцуулахад тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нэгдүгээр улиралд 1.8 хувь болжээ.

Харин инфляц буюу Хэрэглээний үнийн индекс  энэ  оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 102.8 болж 2.8 хувиар өсжээ.

Гадаад худалдааны тэнцэл  оны эхний дөрвөн сард 38.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй (2019 эхний 4 сард 61.6 тэрбум ам.доллар) харьцуулахад 23.3 тэрбум ам.доллароор буурсан байна.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс оны эхний таван сарын хугацаанд өмнөх оны мөн хугацаатай харьцуулахад 97.6 хувь, харин  тавдугаар сарын индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 90.4 хувь болжээ.

Ажилгүй иргэд 2020 оны тавдугаар сард, урьдчилсан байдлаар түүвэр судалгаагаар 15 ба түүнээс дээш насны 4.5 сая хүн буюу 6.1 хувь байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top