Өмнөд Солонгосын “Samsung” шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ.

Цахим хэлбэрээр зохион байгуулагдах “Life Unstoppable” нэртэй арга хэмжээний үеэр үүрэн утас, төхөөрөмж, телевизор, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн сүүлийн үеийн загваруудыг танилцуулахаар бэлдэж байна. Зочид виртуал орчинд “Samsung” брэндийн шинэ бүтээгдэхүүнтэй танилцах боломжтой.

Ирэх наймдугаар сарын 5-нд тус корпорац хэрэглэгчиддээ бас нэг бэлэг барихаар бэлтгэжээ. Мөн л цахим хэлбэрээр болох “Samsung Electronics - Galaxy Unpacked” арга хэмжээний үеэр таван шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар зэхжээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, фаблет Note 20, эвхдэг “Fold 2” болон “Flip 5G” үүрэн утасны загварууд, “Buds Live” утасгүй чихэвч, “Watch 3” ухаалаг цагийг танилцуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top