Монгол орны 17 аймгийн 137 сумын 443.3 км2 нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттойгоос 26 сумдад тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй “А" зэрэглэлд хамрагдаж, 2020 оны эхний 7 сарын байдлаар Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарваган тахал өвчний булчирхай, уушгины хоёрдогч хэлбэрээр 2 хүн өвчилсөн, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 1 хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдсэн.

Иймд тарваган тахал өвчний аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын даргын Албан даалгавар гарлаа.