Чөлөөт бөх: Ираны лигийн тэмцээн хойшлогдлоо

2020 оны 07 сарын 22

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн энэ сард эхлэх байсан ч цар тахлын улмаас наймдугаар сар хүртэл хойшлогдлоо.

Иранд  Covid-19 вирусийн халдвараар өдөр бүр 200 хүн нас барж байна. Чөлөөт бөхийн ертөнц ч халдвараас зайлсхийж чадсангүй. Саяхан Ираны залуучуудын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Пейман Доросткарын эцэг коронавирусээр нас барсан бол сонгомол барилдааны ДАШТ-ий медальт, Азийн наадмын аварга Хоссейн Нуриг хүнд өвдөөд байхад нь эмч нар аварч чаджээ.

Коронавирус аюултай хэвээр байгаа ч Иранд хөлбөмбөгийн лиг үзэгчгүйгээр явагдаж эхлээд байгаа. Гэвч бөх контакттай спорт тул тамирчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй гэж үзэн, лигийг хойшлуулсан байна.

Хэрэв наймдугаар сард байдал намжихгүй бол лигийн тэмцээнийг түүхэнд анх удаа цуцлахаас өөр аргагүй болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top