Н.ТӨГСЦОГТ оргил өөд дахин зүтгэнэ

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Ц.Энхтүвшин , “ Таван цагариг”

Мэргэжлийн боксын WBC ( World boxing council) холбооны 57,2 кг-ийн жинд Дэлхийн аварга цол, бүсийн төлөө өнгөрөгч хоёрдугаар сард тоглож, оноогоор ялагдсан “Кинг Туг” Нямбаярын Төгсцогт маань рингэнд ирэх есдүгээр сард дахин гарахаар боллоо.

Тодруулбал Н.Төгцогт маань 2020 оны есдүгээр сарын 19-нд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо мэргэжлийн боксын рингэн дэх 13 дахь тулаанаа хийх юм. Өмнөх 12 тулааны 11-д нь ялалт( 9 КО) байгуулж байсан Төгсөөгийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн Эдуардо Рамирес хэмээх боксчин. 1993 онд төрсөн, 27 настай ( Төгсцогтоос нэг дүү) Эдуардо Рамирес мэргэжлийн боксын рингэнд 2010 онд анх гарснаас хойш өдгөөг хүртэл 28 тулаан хийж, 23 ялж, 2 ялагдаж, 3 тэнцсэн туршлагатай тулаанч ажээ. Түүний хоч нь “Zurdito” ( испаниар солгой гэсэн үг ) бөгөөд солгой өрөлттэй тул ийм хочтой болжээ. Өнгөрсөн жил Эдуардо Рамирес гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрыг нь манай бокс сонирхогчдын сайн мэдэх боксчидтой хийжээ. Тухайлбал өнгөрсөн зун манай Төгсөөгийн ялж байсан Клаудио Маррерод ялагдсан бол 11 дүгээр сард Кубын алдартай ах дүү гурван Бартелемигийн нэг Ледуаныг ялжээ.

“Солгой” манай “ Кинг Туг”-аас хоёр см намхан буюу 168 см нуруутай ч , хоёр гарын алд нь 178 см ( Төгсөөгийнх 170 см) гэхээр нилээн мөч урттай нөхөр байна.

WBC холбооны чансаагаар 57,2 кг -ийн жинд Н.Төгсцогт гуравдугаарт, харин Эдуардо Рамирес зургадугаарт бичигдэж байгаа. Хоёр боксчин 12 раунд тулалдах бөгөөд энэ тулаан “ title eliminator” статустай явагдах юм. Өөрөөр хэлбэл хэн ялсан нь дараа нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болно гэсэн үг.

Мэргэжлийн боксын хамгийн нэр хүндтэй холбооны нэг WBC -ийн дэлхийн аварга цолын төлөө дахин тулалдах, улмаар мэргэжлийн боксын оргилд хүрэх зам дахин нээгдэж байна, манай “King Tug” Нямбаярын Төгсцогтын маань хувьд.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(77.7.7.75) 2020 оны 08 сарын 02

TOGCOO NAAD MUU MEKSIK BANDIIGAA BAACTAIN XUTGAAD OGOOREI

0  |  0
Эгэл(64.119.24.218) 2020 оны 07 сарын 23

Бэлтгэлээ сайжруулаарай. Амжилт залуу минь

0  |  0
Зочин(66.181.161.110) 2020 оны 07 сарын 22

Буцаад явах бсан бол юу гэж хүний суудал булааж ирсийм . Оронд нь хүүхэдтэй хүмүүс ирсэн бол\n

0  |  0
Zochin(103.26.194.225) 2020 оны 07 сарын 22

Амжилт

0  |  0
Хөөе чи анхаар(192.82.78.151) 2020 оны 07 сарын 22

Хүүхэн шуухнаа хол сайн бэлдээд нэг зүтгээдэх

0  |  0
Top