Памперсаас татгалзаж ХҮҮХДЭЭ ТОСДОГ БОЛЦГООЁ!

2020 оны 07 сарын 22

"МАНБА ДАЦАН" нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Г.Одонцэцэгийн "ХҮҮХДЭЭ ТОСДОГ БОЛЦГООЁ! "зөвлөгөөг хүргэж байна.


Хүүхдээ тосдог болцгооё!

Нялх бага насны хүүхдэд тогтмол памперс буюу живх хэргэлснээр шээсний сүв, шулуун гэдэсний амсар хавиар байнга чийгтэй орчинд байснаар улайх, шархлах, тууралт гарах зэрэг сөрөг нөлөөтэй.

Мөн шээх, баах мэдрэмжээ үл анзаардаг болж, улмаар уруу арилгагч хийн барих, гаргах үйл ажиллагааг хянах чадвар нь буурна. Энэ нь цаашлаад том болсон хойно нь бэлгийн сулрал, сарын тэмдгийн алдагдал зэрэг уруу арилгагч хийн эмгэг өвчнүүдийн суурь шалтгаан болох эрсдэлтэй.

Хүүхдийн хэрэглэж бохирдсон их хэмжээний живхийг хаяснаар уул, ус, байгаль орчнийг бохирдуулж байна. Түүний улмаас эргээд үр хүүхэд нь Лү, Срин, Цоман зэрэг Лусын адын хорлолоос болсон бөөр, давсаг, шулуун гэдэс, арьсны элдэв өвчнөөр өвдөж шаналах болжээ. Иймд хүүхдээ аль болох багаас нь тосож сургах, суудаг болмогц нь хөтөвчинд суулгаж сургаарай. Тосуулж сурсан хүүхэд анх хэлд орохдоо л “аав”, ээж”, “шээе”, “баая” гэж хэлд ордог. Энэ нь түүний уруу арилгагч хийн үйл ажиллагааг мэдэрч, хянаж байгаагийн илэрхийлэл юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
памперс(103.212.116.47) 2020 оны 07 сарын 23

тэнэг эмэгтэйчүүд лус хилэгнүүлээд Уул усанд аваачиж памперс хаядаг малууд

0  |  0
Зочин(202.126.90.42) 2020 оны 07 сарын 23

Маш зөвөө памперстай хүүхдийн бөгсөн бие байнга хүйтэн явж байдаг тул том болоод бөөр шээсниы замын өвчинтэй болдог

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 07 сарын 22

mash yen zov , medrelgui um shig l bath bolson gadniihnii um bolgoniigg duuraih ih buruu, mongol hushed she baahaa medej medegdej baidag bailaa

0  |  0
бсмсм(66.181.168.8) 2020 оны 07 сарын 22

100 хувь дэмжиж байна

0  |  0
Top