Өрнийн зурхай: Охиныхны санхүүгийн байдал сайжирна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Хонь

Өнөөдөр хониныхон бүх чадлаараа найздаа туслах бөгөөд нөхөрлөлөө зүй ёсоор үнэлүүлнэ. Олон нийтийн цэнгээний газраар явахад тохиромжгүй өдөр. Өнөөдөр ямар нэгэн үдэшлэг, арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг зөвлөж байна.

Үхэр

Цаг агаар ямар ч бай энэ ордныхон баяртай хүлээн авна. Учир нь хувь заяа тэдэнд гэнэтийн бэлэг барина. Хуучин цагт өгч байсан амлалтаа санахад хамгийн тохиромжтой. Өнөөдөр танаас болж дотнын хүмүүс тань маргалдаж болзошгүй. Тиймээс хэлэх үг, хийх үйлдлээ хянаарай.

Ихэр

Ихрүүд өнөөдөр хэнээс ч юу ч гуйж болно. Бүх зүйл танд л зориулагдах болно. Их мөнгөгүй ч гэсэн та өөрийгөө эрхлүүлж, алжаалаа тайлаарай. Өнөөдөр танд гунигтай санагдаж магадгүй.

Мэлхий

Таныг гэрийнхэн, найз нөхөд, хамт олон гээд бүгд таны саналыг сонсох болно. Хэн нэгэн таныг уурлуулбал хэтэрхий эмзэглэх хэрэггүй. Учир нь маргааш гэхэд чухал биш болно. Бусдад олон асуулт тавих хэрэггүй.

Арслан

Энэ өдөр танд солонгыг санагдуулах болно. Өнгөлөг, гэгээлэг, өөдрөг үйл явдлаар дүүрэн байх болно. Буруутныг хайх гэж бүү яар, өөрийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээж сур. Хожим нь харамсахгүй нь тулд үйлдлээ хянахыг зөвлөж байна.

Охин

Өрөө барагдуулбал санхүүгийн байдал тань сайжирна. Үдэш алжаалаа тайлж, юуны ч тухай бодох хэрэггүй. Тангүйгээр тэртээ тэргүй хаашаа ч алга болчихгүй. Маргааш хүртэл асуудлаа хойш тавиарай. Өнөөдөр, ялангуяа зам дээр болгоомжтой байх нь илүүдэхгүй.

Жинлүүр

Хэн нэгэн таны сонирхлыг татна. Тайвширч, анхаарч нэг үзээрэй. Танд таалагдах болно. Өнөөдөр бусдад мөнгө зээлэхгүй байхыг зөвлөж байна. Ямар нэгэн өөрчлөлт хийх өдөр биш.

Хилэнц

Өнөөдөр та хэнийг ч дийлж чадна. Гэхдээ хүчээр бус инээмсэглэлээр. Хүнд, ойлгомжгүй нөхцөл байдалд итгэдэг хүнээсээ зөвлөгөө аваарай. Хэн нэгний бүдүүлэг авир таныг гомдоож болзошгүй.

Нум

Найз нөхөдтэйгөө уулзалт товлоорой. Уйдахгүй шүү. Бүхэл өдрийн турш өөрийгөө хянаад завгүй байх тул эргэн тойрнд болж буй зүйлсийг хяналтаасаа гаргах бий. Болгоомжгүй бодлоосоо болж хямралд орж болзошгүй.

Матар

Шинийн танин мэдэхэд таатай өдөр. Тогтсон дүрэм эвдсэн матрынхныг одууд ивээх болно. Зарлаг гарч болзошгүй.

Хумх

Бүтэн өдрийн турш таны дотор нар гэрэлтэнэ. Бусдын санаа сэтгэлийг өргөөрэй. Та өнөөдөр бусад зүйлсээ марттал ажилдаа анхаарлаа хандуулна. Хэн нэгнээс тусламж эрэх хэрэггүй. Танд хэн ч туслахгүй.

Загас

Тантай олон жил хамт амьдрах гэрийн тэжээмэл амьтантай болоход тохиромжтой өдөр. Эргэлзээтэй өөрчлөлтийн салхи таны зүг чиглэн ирнэ. Тээнэгэлзэлгүйгээр даруй хөдөл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top