Агуу Хемингуэйн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

2020 оны 07 сарын 21

Америкийн зохиолч, сэтгүүлч Эрнест Хемингуэй өнөөдөр 121 нас хүрч байх ёстой байлаа. Хемингуэй нэг газраа удаан сууж чаддаггүй хүн байлаа. Тэр дайнд оролцож, Африкт аварга загас, арслан агнан, Германы шумбагч онгоцыг ангуучлан, онгоцоор нисэж, галд шатаж, агаар, ус, газрын бараг бүх осолд орж, бокс тоглон, уулын цанаар гулгаж, нэг үгээр хэлэхэд хүний үхэж болох бараг бүх арга замыг туулан гарсан. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Эрнест сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон. Тэр бичиж чадахгүй болсон, учир нь хараа нь муудсан. Ингээд тэр амиа хорлосон юм.
 

Эрнест Хемингуэй ярьж байна.

-Жинхэнэ эр хүн орондоо үхдэггүй. Эр хүн тулаанд юм уу, духандаа сум зоож үхэх ёстой.

-Яагаад уудгаа би тайлбарлахыг хүсэж байна. Би өглөөнөөс эхлээд л зохиолоо бичдэг. Дараа нь архи ууж, бага зэрэг амардаг. Уухгүй бол зохиолын баатраа цаашид юу хийх бол, хайртай хүүхэн нь түүнд юу гэж хариулах бол гэдгийг бодсоор байгаад галзуурна шүү дээ.

-Тасартлаа согтоогүй бол эр хүн биш. Анхны болзоондоо ирсэн бүсгүй шиг ууж болохгүй, эр хүн шиг уух хэрэгтэй.

-Зохиолч хүний ажилд юу саад болдог вэ? Архи, хүүхэн, мөнгө. Гэхдээ энэ гурав байхгүй байх нь бүр их саад учруулдаг.

-Бүх амьтдаас ганц хүн л инээж чаддаг. Уг нь түүнд инээх шалтгаан бусад амьтдаас бага байдаг.

-Хүнийг найз нөхдөөр нь бүү дүгнэ. Иудагийн найзууд маш сайн хүмүүс байсан гэдгийг битгий март.

-Хайргүй хүнтэй хамт аялалд бүү яв.

-Ертөнцийн бүх хүн хоёр хуваагддаг. Нэг хэсэгтэй нь хамт байхад хөнгөхөн сайхан, байхгүй байсан ч зовох юмгүй хөнгөхөн. Нөгөө хэсэгтэй нь хамт байхад маш хэцүү, гэхдээ тэдэнгүй бол амьдрах аргагүй.

-Хэрэв та таашаал авах гэж юу ч хийдэггүй бол өөрийгөө үхсэнд тооц.

-Чи эелдэг зөөлөн, тусархаг байх тусам амьдрал чинь хэцүү байх болно.

-Зарим хүний нүгэл хурдан морины удам шиг тод харагддаг.

-Ухаантай хүмүүс аз жаргалтай байх нь маш цөөхөн.

-Хөгшчүүлийг мэргэн цэцэн гэж хүмүүс буруу боддог. Тэд зүгээр л хашир болгоомжтой хүмүүс.

-Согтуудаа амласан зүйлээ эрүүлдээ биелүүлэхийг хичээ. Энэ нь чамайг дахиж хамаагүй юм амлахгүй байхад сургана.

-Хүнийг шалгах шилдэг арга бол түүнд итгээд үзэх явдал.

-Эргэн тойрны хүмүүсээ өөртөө сонирхолтой болгох гэж би архи уудаг.

-Номоос өөр үнэнч нөхөр гэж үгүй.

-Марк Твен миний дуртай зохиолч. Нэгдүгээрт тэр сайн бичдэг. Хоёрдугаарт намайг зугаацуулдаг байсан. Гуравдугаарт тэр хэдийн үхчихсэн.

-Амьдрал бол хэрхэн төгсөх нь тодорхой, эмгэнэлт зохиол юм.

-Согтуудаа бичиж, эрүүлдээ редакторлож зас.

-Хүний тухай жирийн, үнэн зохиол бичих шиг хэцүү ажил байхгүй.

-Зохиолч хүн хэлэхийг хүссэн зүйлээ ярьж болохгүй, бичих ёстой.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(59.153.115.133) 2020 оны 07 сарын 21

spirt arhi bol tarhiig hailuulagch himiim bodis

0  |  0
gaihaltai unen ug(202.9.46.144) 2020 оны 07 сарын 21

Чи эелдэг зөөлөн, тусархаг байх тусам амьдрал чинь хэцүү байх болно.

0  |  0
Top