Сушил Кумар: Коронаг устгаагүй цагт би тэмцээнд оролцохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Олимпын хос медальт, дэлхийн аварга, Азийн аварга Энэтхэгийн бөх Сушил Кумар ДАШТ-д оролцохгүй гэж мэдэгдлээ. ДБНХ-ноос 12 дугаар сард чөлөөт бөхийн ДАШТ зохион байгуулахаар болсон билээ.

Кумар цар тахлаас айж байгаагаа нуугаагүй бөгөөд “Коронавирусийг бүрэн устгаагүй цагт би ДАШТ-д оролцохгүй. Бид цугларалт, бэлтгэлээ эхэлсэн ч одоо хүртэл барилдааны бэлтгэл хийж эхлээгүй л байна. Айж байна. Дэлхий дахин цар тахлаар зовж байхад ДАШТ зохион байгуулах шийдвэр гаргасныг би ойлгохгүй байна. Энэ бол буруу. Эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Энэ өвчнийг бүрэн дараагүй цагт би олон улсын ямар ч тэмцээнд оролцохгүй” гэж хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top