Нойтон тарвага НИЙСЛЭЛ рүү нэвтрүүлэх зөрчил олноор гарч байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 20

Орон нутагт тарваган тахал гарч, хүний амь нас хохирсонтой холбогдуулан Нийслэлийн онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.07.20/ мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын газраас өдөр бүр өглөөний 09.00 цагаас 21.00 цаг хүртэл гол дагуу завьт эргүүл ажиллуулж байгаа ба эрэн хайх аврах ажиллагааг явуулж байна. Хэрлэн голд 11 настай хүүхэд осолдсон бөгөөд хүүхдийн эцэг эхийн хүсэлтээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд, амралт зугаалгаар явж буй иргэд хүүхдэдээ анхаарах шаардлагатай байгааг санууллаа.

Түүнчлэн цагдаагийн байгууллага, онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газраас нийслэлд тарваган тахал гарахаас сэргийлэх зорилгоор, автотээврийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналт шалгалт хийж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 109 нойтон тарвага тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлжээ. Мөн сүүлийн үед нойтон тарвага, түүний эд эрхтэнийг нийслэл, суурин руу тээвэрлэх зөрчил тасралтгүй гарч байгаа учраас хяналт, шалгалтыг чангаруулаад байна. 

Тарваган тахлын цар хүрээ их байгаатай холбогдуулан 2017 онд тарвага агнахыг хуулиар хорьсон байдаг. Түүнчлэн зөрчил үйлдсэн хэрэгслийг улсын орлого болгох ба зөрчил гаргасан этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Судалгаагаар манай орны 130 орчим суманд тарваган тахлын голомт байдаг бөгөөд энэ жилийн хувьд тахлын идэвхжил өндөр байгаа учир иргэд эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(66.181.161.105) 2020 оны 07 сарын 20

agnasan tarwaga gej bicheech tarwaganii noiton aris hataasan aris gej bichdeg ta nariihaar bol boroond norson noiton amid amitan gej oilgood baihiin

0  |  0
ЗОЧИН(182.160.35.128) 2020 оны 07 сарын 20

Нойтон тарвага гэж юү бэ? Хуурай тарвага нь ямар байдаг юм бол??? Монгол хэлээр хүн ойлгохоор юм бичдэг болоосой. Гарчгаа хараач ээ !!!!!!

0  |  0
зочин(202.9.40.135) 2020 оны 07 сарын 20

шоронд хийх хууль гаргаач санаатай тахал тараах гэсэн гэж т

0  |  0
Иргэн.(2.58.194.142) 2020 оны 07 сарын 20

Тарвага оруулахаа,Тахал гараад байхад үнэн тэнэг хүмүүс байх юм аа.Машиныг нь хурааж эрхийг нь 10 жил хасаач.

0  |  0
Top