2021 оны аяллын чиглэлийг нэрлэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 19

Ирэх онд хүмүүсийн хамгийн ихээр аялах чиглэлээр Арабын Нэгдсэн Эмират Улсыг нэрлэжээ.

“Lonely Planet” сэтгүүлд мэдээлснээр, Швейцарын томоохон аялал жуулчлалын компани интернетийн хайлтын сүлжээг ашиглан 2021 онд жуулчдын аялахыг хамгийн хүсэж буй  газруудыг нэрлэсэн байна. Ингэхдээ нийт 131 орны хэрэглэгчдийн хайлтад дүн шинжилгээ хийжээ.

Тухайлбал, америкчууд болон канадууд Японд очих сонирхолтой бол оросууд Мексикт аялахыг хүсдэг байна. Европчууд Мальдив руу аялахаар хүлээж байгаа бол өмнөд америкчуудын аялах дуртай газар нь Перу аж. Австраличуудын сонирхлыг Фижи татжээ. Япончууд Филиппинд амрахыг хүсдэг бол монголчууд Норвеги улсыг хамгийн ихээр сонирхжээ.

Хамгийн сонирхолтой аяллын чиглэлд Катар, Канад, АНУ, Египет зэрэг улс орон багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top