Евгений Евтушенкогийн АЛДАРТ ЭШЛЭЛҮҮД

2020 оны 07 сарын 18

Өнөөдөр /2020.07.18/ яруу найрагч Евгений Евтушенкогийн төрсөн өдөр. Алдарт найрагч маань 2017 онд тэнгэрийн оронд одсон билээ. Түүний эшлэлээс толилуулъя.


Би Ард түмний найрагч. Хэн нэг хүмүүс, бүлэг, намын найрагч биш.

Би бараг 100 улс оронд очиж байсан. Олон новшийн амьтадтай уулзаж байлаа. Гэхдээ тэр чигээрээ новшнуудаас бүрдсэн үндэстэн, ард түмэн огт харж байгаагүй.

Би карьер хийх гэж оролддоггүйгээрээ өөртөө карьер хийсэн.

Багш бол зохиолч хүн. Тэр ном биш амьд хүмүүсийг бичдэг юм.

* * *

Үе болгон өөрийн төөрөгдөлтэй. Гол нь алдаагаа засаж, зөв дүгнэлт гаргахад бэлэн байх хэрэгтэй.

Эх орныг сонгодоггүй. Амьдралтай хамт өгдөг.

Түүдэг гал бүхнийг нэгтгэдэг. Гал харан суухад бодол санаа чөлөөтэй ниснэ. Хүмүүс яагаад түүдэг харах дуртай юм бол? Магадгүй амьдрал галаас үүссэн болохоор тэр биз. Түүдгийн дэргэд чив чимээгүй суусан ч түүдэг чамтай гал дөл, гашуун утаагаараа ярилцана. Хүмүүстэй нэг зэрэг ярьж, сонсож болдоггүй бол түүдэгтэй чадна.

Эх орондоо хайртай байх нь хүн төрөлхтнийг хайрлах хайртай чинь зөрчилдөж байвал энэ чинь хуурамч эх оронч үзэл шүү.

* * *

Үндэсний үзэл бол ёс суртахууны мухардал юм.

Жинхэнэ урлаг хорон муу санаан дээр тогтдоггүй.

Бид хүмүүсийг хайрлаж, дурладаг болгож хүмүүжүүлэх хэрэгтэй.

Урлагийн хүн үхлээс ангид байдаг.

* * *

Бүх хөрөнгөө оруулж болох цорын ганц банк бол Дурсамж юм. Хэзээ ч шатахгүй банк.

Үнэн шударгыг шийтгэдэг Улсад цэцэг өргөөд хэрэггүй.

Дайсан болсон хуучин анд минь зүүдэнд орлоо. Дайсан биш найз хэвээрээ зүүдлэгдэж байлаа.

Зодоон санагдуулсан спортод би дургүй. Багадаа би хүмүүсийг зодож байгааг хэт их харсан.

* * *

Амьдралын чухал зүйлээ заримдаа огт танихгүй хүнтэй ярих нь дээр байдаг. Дахиж хэзээ ч уулзахгүй тийм хүнтэй.

Цаг агаарын дулаарлын аюул гэж ярьж байгаа энэ үед би хүний харилцааны хүйтрэл гэдэг өөр аюулыг харж байна.

Миний шүлгээ уншиж байгааг сонсоогүй байж надтай ярих нь Аршавиныг хөлбөмбөг тоглож байгааг хараагүй байж түүнтэй ярихтай адил.

Цагийн сайханд хөлбөмбөг яруу найрагтай адил өөрийн гэсэн өнгө төрхтэй байлаа. Ленинградын хөлбөмбөг Москвагаас огт өөр байсан. Харин одоо Украины Шахтер Германы Вердертэй тоглоход хэн хэнтэй тоглоод байгаа нь мэдэгдэхгүй. Яагаад гэвэл бүх гоолыг нь бразилчууд оруулдаг.

Хүн хариуцлагатай байх ёстой. Хэрэв чи жүжигчин бол зүгээр л нэг мөнгө их олдог хүн байж таарахгүй. Чи бол ард түмэн, бүх хүн төрөлхтний өмнө өртэй хүн гэсэн үг.
Хүнд хэцүү, гунигтай үе байдаг. Зүгээр ээ. Аз жаргалын үнэ цэнийг мэддэггүй хүн хэзээ ч аз жаргалтай байдаггүй.

Загас толгойноосоо өмхийрдөг гэж Сүүл өөрийгөө зөвтгөлөө.

Хүн бол төрөл нэгтнээ ангуучилдаг цорын ганц амьтан юм.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.227) 2020 оны 07 сарын 19

Жамбалын Зана хэмээх эрхмийг Монголын Евтушенко гэх юм билээ

0  |  0
Зочин(59.153.113.227) 2020 оны 07 сарын 19

Жамбалын Зана хэмээх эрхэмийг Монголын уран зохиолын Евтушенко гэх юм билээ.

0  |  0
Иргэн (66.181.177.51) 2020 оны 07 сарын 19

Эх орондоо хайртай байх нь хүн төрөлхтнийг хайрлах хайртай чинь зөрчилдөж байвал энэ чинь хуурамч эх оронч үзэл шүү гэсэн байна. \nБОСОО ХӨХ ч билүү өнөө эх орон гэж өвчигнөдөг хугарсан хаягдсан түлээ түүж амьдралаа залгуулдаг ядарсан нэгнийг зодож дээрэлхдэг ухамсар доройчууд үүнийг унших хэрэгтэй дээ.

1  |  0
Ор-d(202.9.46.150) 2020 оны 07 сарын 18

gehdee unen

1  |  0
Ор(150.129.143.240) 2020 оны 07 сарын 19

Хамгийн сүүлийнх нь аймаар байна аа.

2  |  0
Z(202.9.46.150) 2020 оны 07 сарын 19

Амьдралын чухал зүйлээ заримдаа огт танихгүй хүнтэй ярих нь дээр байдаг. Дахиж хэзээ ч уулзахгүй тийм хүнтэй.

2  |  0
Z(202.9.46.150) 2020 оны 07 сарын 18

Дайсан болсон хуучин анд минь зүүдэнд орлоо. Дайсан биш найз хэвээрээ зүүдлэгдэж байлаа.

1  |  0
Z(202.9.46.150) 2020 оны 07 сарын 19

Үндэсний үзэл бол ёс суртахууны мухардал юм.

3  |  0
Z(202.9.46.150) 2020 оны 08 сарын 04

Бүх хөрөнгөө оруулж болох цорын ганц банк бол Дурсамж юм. Хэзээ ч шатахгүй банк.

2  |  0
Z(202.9.46.150) 2020 оны 07 сарын 18

Би карьер хийх гэж оролддоггүйгээрээ өөртөө карьер хийсэн.

1  |  0
Top