Д.Нямхүү: Өнөөдөр сөрөг өдөр байна

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр /2020.07.15/ нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр бол сөрөг өдөр байна. Долоодугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 144 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд байгаа тав, Алтанбулаг боомтоор орж ирсэн 31 жолооч, ХӨСҮТ-д Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван сэжигтэй хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрсэн. Тодруулбал, тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирсэн оюутан 48 хоног эмчлэгдсэн, зургаадугаар сарын 11-нд Нурсултан-Улаанбаатар онгоцоор ирсэн 30 настай эмэгтэй 34 хоног эмчлэгдээд дараагийн шатны хяналтад шилжлээ. Нийт батлагдсан  261 тохиолдол үүнээс эдгэрсэн 209, одоо эмчилгээнд 52 хүн байна. Биеийн байдал нь 51 хөнгөн, 1 хүндэвтэр өвчтөн байна. Эмчилгээнд 1 жирэмсэн эмэгтэй байна. Өчигдөр /2020.7.15/-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор 428 хүн ирсэн. Үүнээс 3 сэжигтэй иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Өнөөдөр шинжилгээ авч байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(192.82.75.137) 2020 оны 07 сарын 20

энэ хүн ер нь сургууль төгссөн юм уу 200 дотор тоог цээжээр хэлж чадахгүй унших гэж үсэглэнэ

0  |  1
иргэн(202.9.46.120) 2020 оны 07 сарын 17

хаана ямар үг хэрэглэхээ зөв сонгож бай \\ сөрөг өдөр гэнэ үү

0  |  0
11(103.14.38.137) 2020 оны 07 сарын 20

хөөрхөөн бас хувцас хунараа байнга тохируулчихна

1  |  0
unshigch(64.119.24.26) 2020 оны 07 сарын 17

Muu udur tohioloo l gej bodloo sh dee. Mongol hun amnii bilgeeree bdag daa.

1  |  0
Баатар (109.89.151.254) 2020 оны 07 сарын 17

ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Нямхуу буур дурдээ орсон алиалагч шиг болжээ. Танайх хичнээн ХМ-ийн ажилтантай юм бэ. Энэнтэй нийлээд 4 юм байнаа янз нь.

1  |  0
Б(203.91.115.56) 2020 оны 07 сарын 16

ВИРУС ИЛРЭЭГҮЙ ГЭСЭН ҮГ

0  |  0
Иргэн(202.21.115.82) 2020 оны 07 сарын 16

Сөрөг өдөр гэдэг нь муу өдөр гээд байгаа юм уу , хашаа юм бэ

0  |  0
Top