Хөдөө аж ахуйн яамны урд замын нэгдүгээр эгнээг хаалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө гудамж Хөдөө аж ахуйн яамны урд замын зорчих хэсгийн 1-р эгнээг хааж шугам засварын ажил хийж байна. Засварын ажил 2020 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан, замын хөдөлгөөндөө дүрмээрээ, сахилгатай оролцохыг анхааруулж байна.

Нарны зам болон хойд талаараа Их тойруугийн замыг сонгож хөдөлгөөндөө оролцоно уу гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.176) 2020 оны 07 сарын 16

Таксины буудлуудын хоорондох зайг хол байлгаснаар түгжрэл буурна. Учир нь явган алхаад очихоор газар луу такси авсанаас түгжрэл

0  |  0
Top