Усанд осолдсон хүүхдийг эрэн хайж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл өгч байна. Баяр наадмын өдрүүдэд 32 удаагийн дуудлагаар 260 алба хаагч 24 иргэнийг уснаас аварсан байна. Яг одоо Налайх дүүргийн нэгдүгээр хороо Энгэр шандын орчимд хүүхэд усанд осолдсон дуудлагын дагуу эрэн хайх ажил явагдаж байна. Нийт 400 гаруй км усанд шумбалт хийж, эрэн хайж байна. Хүй долоо худаг орчмын хамгаалалтад 125 алба хаагч, 13-р зуунд 165 алба хаагч ажилласан. Хүй долоо хутагт шаварт суусан 7 авто машиныг гаргасан. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 40 гаруй алба хаагч хөдөлгөөнт болон завьт эргүүлээр ажиллаж байна гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top