Б.Хурц нарыг шүүх хурал эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 16

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөө өглөө 9 цагт Төв аймгийн шүүх дээр эхэлсэн. Энэ хурал өмнө нь тав, зургаадугаар сард товлогдоод хойшилсон билээ. 

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.

Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.140) 2020 оны 07 сарын 17

буудаач

0  |  0
самдан(182.160.34.39) 2020 оны 07 сарын 16

Шүүхийн шийдвэр бол өөрчилж болдог байх ёстой Бурханы зарлигч гэсэн өөрчлөгдөх үндэстэй амьдрал баян Тэгээдч Элбэгдорж гэгч алуурчны зориуд зохион байгуулсан аллагыг хайцайлан суугаа энэ хуульчдыг бүгдийг нь эрүү үүсгэн шалгах шаардлага үүсч байна. Нөгөө өөрийгөө гайхалтай мэргэн хуульч гээд байдаг Лүндээжанцан хулгана залгисан могой шиг гүлдийгөөд Элбэгдоржийн аллагыг хамгаалаад ганц ч үг дуугарахгүй суугаад байгаа учрыгч гэсэн олох хэрэгтэй Төмсөө базуулчихаад Элбэгээгийнхээ хошног долоогоод суугаад байдаг. 3 шатны шүүх буруу шийдсэн байхад гарцгүй болчихлоо гэж тэнэгтэхээ болиоч

0  |  0
иргэн(202.9.46.161) 2020 оны 07 сарын 16

Хурцыг 80 настай таяг тулсан өвөө болтол нь шүүх юм биш биз ??

1  |  0
Зочин(202.9.46.88) 2020 оны 07 сарын 16

ЭХ ОРНОО ТОНОН ХУЛГАЙЛСАН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙГ СУЛ ЧӨЛӨӨТЭЙ БАЙЛГААД БАЙГААД АРД ТҮМЭН ҮНЭНДЭЭ ДУРГҮЙЦЭЖ ҮЗЭН ЯДАХ БОЛЛОО. ОДОО ИНГЭЭД ХҮН ЯРГАЛСАН ЭНЭ МЭТИЙН АМЬТДЫГ ЯВУУЛЧИХГҮЙ ҮЛГЭН САЛГАН БАЙГААД БАЙХААР ТҮМЭН ОЛНЫ ИТГЭЛ УС ҮЗСЭН ТҮЙМЭР ШИГ Л УНТАРЧ БАЙНА ДАА. ЯАХ ЮМ БАЙГАА ЮМ БЭ????

1  |  0
Top