Хоёр дахь тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ

2020 оны 07 сарын 16

Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр /2020.07.16/ 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top