Увс аймгийн төвөөс ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ хаалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 15

2020.07.14. 20:00 цаг

Увс аймагт хүчтэй аадар бороо орсны улмаас А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын 19 дэх км-т байрлах Шургадгын сайрын 54 урт мeтр төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 урт мeтр төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан унасан тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түр зогсоосон тул иргэд та бүхэн тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Мөн Гашууны голын гүүрээр зорчих боломжгүй байгааг анхаарна уу

Увс аймгийн Тээврийн цагдаа, онцгой байдал болон зам хариуцагч "Увс-АЗЗА" ТӨХК-ийн холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж байна...

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.125.35) 2020 оны 07 сарын 16

Монголд зам гүүрийн салбар гэж хоцрогдсон шинэчлэгдэж чадаагүй улс төрчидийн мөнгө угаадаг хэрэгсэл болсон салбар байнаа. Үр дүн нь ард түмэн амь нас эд хөрөнгөөрөө хохирдог болохоос хариуцлага хүлээдэг ААН болон хувь хүн гэж байхгүй байдаг нь маш харамсалтай. Угтаа бол ийм муу зам гүүр таьсан хүмүүс бүгд хуулийн хариуцлага хүлээж шорондоо явах ёстой

0  |  0
So ah(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Увс аймгийн хөдөлгөөнийг Хотгор шанагын уурхайтай нь тэр чигт нь хаавал таарна яг тохирно бүрмөсөн нийцнэ бүр сайхан болно орк Хүрэлбаатараа.

0  |  0
Su ah(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Зам Гүүрийн стандарт баталж ётандартын дагуу зам тавьж ггүр бариачээ. Эвлэрсэн зам гүүрийг барьж байгуулсан этгээдүүдэд хэрэг үүсгээчээ.

1  |  0
zochin(59.153.115.158) 2020 оны 07 сарын 16

ingej chanargui yum xiij tatvar tulugchdiin mungiig avch uls orniig xoxirooj baigaa orkuud uxej dald orooroi muu bizda nar

1  |  0
Bat(202.9.46.106) 2020 оны 07 сарын 15

Зам тавихдаа ус зайлуулах гүүр суваг шуудуугаа жаахан бодож хиймээрээ одоо өдөржин шөнөжин шивэрч байдаг бороо гэж байхгүй дулааралтай холбоотой халуун орны аадар бороо л орно шүү дээ

1  |  0
Top