ДЭМБ: Халдварыг хязгаарлах арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.14/ ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ халдварыг хязгаарлах чиглэлээр улс орнуудын авч байгаа арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгаа бөгөөд цаашид нөхцөл улам хүндэрнэ гэж мэдэгджээ. АНУ-д нэг хоногт 60400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 3296 мянга нас баржээ. Тус улсын 40 гаруй мужид халдвар дэгдэж, Калифорнид дахин хөл хорио тогтоож байна. Тус улсад наймдугаар сард хичээлийн шинэ жил эхэлдэг бөгөөд халдвар нэмэгдэж буй тул онлайн сургалтад шилжиж байна.

Бразилд 20200 шинэ тохиолдол илэрч, 700 гаруй нас баралт бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 1.884 мянга гаруй болж нэмэгдэв. Энэтхэгт 28700 гаруй шинэ тохиолдол, бүртгэгдэж, нийт нас барсан хүний тоо 23 мянга гаруйд хүрэв. Нас баралтын түвшинг хүн амын тоотой харьцуулбал нэг сая хүнд 13 ногдож байгаа нь бусад улс оронтой харьцуулбал бага байна. Казахстанд нийт 59899 тохиолдол бүртгэгджээ. Япон улсад даваа гарагт 261 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Австралид 192 шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д 14 дотоодын тохиолдол, Сөүлд 11 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-д шинэ халдвар бүртгэгдээгүй, гурван зөөврийн тохиолдол бүртгэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жа авхай(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Энэ чинь тэгээд сэлэмт жанжны авгай байсан юм уу. Лаан ч тийм байхаа үргэлж түгшүүртэй мэдээлэл цацаад байсан даа.

0  |  0
зочин(67.80.24.197) 2020 оны 07 сарын 16

ЭМЯ-ны ГХХАжиллагааны хэлтсийн дарша авгай мэдээллийн ямар сувгаар дээрх мэдээллийг аваад ард иргэдээ айлгаад бнаа\n байдал дээр газар дээр шал ондоо бга шу..”сэлэмт”жанжиныхаа тушаалаар ингэж айлгаад бизнес хийгээд бна уу

1  |  0
Top