БНСУ-аас 2485 иргэн ирэх хүсэлтээ өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 13

Өмнөд Солонгос дахь эх орондоо буцах хүсэлтэй манай улсын иргэдийн өргөдлийг Улсын Онцгой Комисст тухай бүр хүргүүлж байгаагаа Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс мэдээллээ.

2020 оны долоодугаар сарын 10-ны баасан гарагийн 23.00 цагийн байдлаар Консулын хэлтэс нийт 2485 иргэний өргөдлийг хүлээж авчээ.

Өргөдөл гаргасан иргэдийн 163 буюу долоон хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 479 буюу 19 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 78 буюу гурван хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 163 буюу зургаан хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 29 буюу нэг хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1573 буюу 64 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зов жарга(202.179.26.148) 2020 оны 07 сарын 16

Хүмүүсийн гачигдал зовлонгоор мөнгө босгож байгаа МИАТ УОК за тэгээд иргэдийг байрлуулж байгаа Зочид буудлууд ХӨСҮТээс бусад эмнэлэгүүд Элчин сайлын яам Консулын газрууд наанаа лэг журам ярьж цаанаа танил тал хээл хахуулиар асуудлыг шийдэж байлаг Төрийн нэртэй Төрийн бус байгууллагууд хөөрхийлөлтэй санагдахгүй байна уу? Тэгэж санагдахгүй байвал буцах хүсэлтээ өгөөд залилуулаад бай даа эрхэмсэг ноёд хатагтай нараа.

0  |  0
Zochin (109.89.151.254) 2020 оны 07 сарын 14

Tegexiig ni aldartal tusgai yyrgiin ongotsoor ondor yne tolj bitgii niseech ee !Xen ch nisexgyi bol xilee neej bid avsan bileteeree oorsdoo xyamd yneer nisne shyy dee !

0  |  1
Top