НААДАМ: Соёолон насанд 184 үрээ бүртгүүлжээ

2020 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр

07:00-11:00 Соёолон

12:00-14:00 Даага

15:00-16:30 Эрлийз бага насны морьд гэсэн гурван уралдаантай.

Өмнө нь өдөрт хоёр насны уралдаан зохион байгуулдаг байсан бол Уяачдын наадам зохион байгуулагдахгүй болсонтой холбоотойгоор энэ удаад гурван нас уралдуулахаар болсон билээ.

Монголчуудын үзэх дуртай соёолон насанд 184 хурдан үрээ бүртгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top