ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГ: Монгол наадмын өнгө

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын бөх, сур, шагайн харваа хөтөлбөрийн дагуу “XIII зуун” цогцолборт газар, Хүй 7 худагт морин уралдаанууд тус тус болж байна.

Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эрийн гурван наадмыг онлайн, теле хэлбэрээр бэлтгэн шууд дамжуулан үзүүлж байна. Наадмыг үзэгч, наадамчиддаа хүргэхэд Монголын телевизүүдийн холбоо, МҮОНРТВ, Монголын Гэрэл зурагчдын холбоо, Херо интертайнментийн 300 гаруй уран бүтээлч хамтран ажиллаж байна. Мөн урлагийн ажилтан, спортын тамирчид, тохижилт үйлчилгээний ажилтнууд, цагдаа, зэвсэгт хүчний дайчид гээд нийт 5200-аад албан хаагчид наадмын үйл ажиллагааг зохион байгуулахад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Түүнчлэн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгон авч үлдэх юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top