ФОТО: "Олимпын аварга"-ын ОМГОЛОН АГШИН

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж байна.

Энэ жилийн онцлог нь дэлхий нийтээр тархаад буй "Ковид-19" цар тахлын улмаас Улсын их баяр наадмыг цомхон тэмдэглэхээр төр засгаас шийдвэрлэсэн.

Энэ дагуу баяр наадмын бөх, сур, шагайн харвааг “XIII зуун цогцолбор”,  зургаан насны морин уралдааныг “Хүй долоо худаг”-т зохион байгуулж, хүн амын төвлөрөл үүсгэхгүйгээр иргэд олон нийтэд онлайн, теле хэлбэрээр шууд дамжуулан үзүүлж байгаа юм.

Нөгөө талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг бүхэлд нь "Херо интертайнмен" хариуцаж, “Монгол наадам” контентоор улс орноо дэлхийд сурталчлах зорилгыг агуулсан. Тиймдээ ч наадмын нээлт дээр болсон галын тахилгын арга хэмжээ бас нэгэн өвөрмөц үзүүлбэр байлаа. Үзүүлбэрийн гол баатар нь омголон хүлгийн зоон дээр агссан "Олимпын аварга" Н.Түвшинбаяр байв.
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.26) 2020 оны 07 сарын 12

БҮХ ЮМЫГ АВААД Л БАЙДАГ . ЭНЭ ЯДАРСАН НЭГ ХҮНД ТУСАЛСАН УУ ? ТЭГЖ СОНСОСОН УУ ? ҮНЭН ХАРАМЧ ХАР ХҮН БАЙНАА БАЙНА.

0  |  0
Zzz(66.181.161.28) 2020 оны 07 сарын 12

Za yaltch ugui jenko nariin huviin naadam bolj bgaa yum bna.

0  |  0
dz(68.226.67.57) 2020 оны 07 сарын 12

Saihan amitan daa daa ain

0  |  0
МОНГОЛ ХҮН(202.9.46.84) 2020 оны 07 сарын 11

ДЭЛХИЙД МОНГОЛОО ДАХИАД ГАЙХУУЛЧИХЛАА. САЙХАН СУМЫН САЙХАН АВАРГА

0  |  0
Гэрэээ(202.9.40.142) 2020 оны 07 сарын 14

Сайхан аваргаа хараад Монголчуудын маань хийморь сэргэж байна даа. Сайхан наадацгаагаарай.

2  |  0
Наадмын нээлт узэгч(213.55.220.85) 2020 оны 07 сарын 14

унэн сайхан хуу юм аа. Монголын бахархал. Сайн сайхныг хусье

2  |  0
Наадмын нээлт узэгч(213.55.220.85) 2020 оны 07 сарын 11

унэн сайхан хуу юм аа. Монголын бахархал. Сайн сайхныг хусье

1  |  0
Zindaa(202.179.24.197) 2020 оны 07 сарын 11

Saikhan huu Mongoliin bakharkhal

1  |  1
Z(202.9.46.154) 2020 оны 07 сарын 11

Saihan avarga minu

2  |  0
Top