Их насны морьд гарааны зурхай руу хөдөллөө

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам дэлгэр сайхан болж байна. Өнөөдөр Хүй 7 худагт азарга, их нас, эрлийз дээд насны морьдын уралдаан явагдана.

Дөнгөж сая их насны 179 хүлэг гарааны зурхай руу хөдөллөө. Наадамд 261 морь уралдахаар бүртгүүлсэн ч бусад нь тодорхой шалгааны улмаас хасагдсан.

Тодруулбал, үүлдэрлэг байдлаар 28, өндрөөр хоёр, тав нь хөнгөлөөгүй гэсэн шалтгаанаар хасагджээ.

Энэ жилийн баяр наадмаар их насны морьд 25 км зайнд шандас шалгана.


2020.07.12
 

  • 07:00-11:00 Соёолон
  • 12:00-14:00 Дааган
  • 15:00-16:30 Эрлийз бага насны морьд


2020.07.13
 

  • 07:00-11:00 Хязаалан
  • 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
  • 15:00-18:00 Шүдлэн

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top