АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга улсын наадамд түрүүллээ

2020 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 104 хурдан азарга шандас сорьж, Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга тогон жолоогоо өргүүллээ.

Түрүү магнайд:

Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын хээр азарга хурдаллаа. Хурдан хээрийг есөн настай, 508 дугаартай Буян-Оршихын Энхбаяр хүү унаж түрүүлгэлээ.

Аман хүзүүнд:

Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы хээр азарга. Хурдан хээрийг 12 настай, 4 дугаартай Б.Лхагва-Очир хүү унаж аман хүзүүдүүллээ.

Айргийн гуравт:

Архангай аймгийн харьяат Д.Лхагвасүрэнгийн хар азарга. Хурдан харыг 11 настай, 500 дугаартай Баярмаагийн Дагвадорж хүү унаж айргийн гуравт хурдлууллаа.

Айргийн дөрөвт:

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат Н.Амарбаясгалангийн хээр буурал. Хурдан будан азаргыг 12 насайт, 855 дугаартай Н.Билгүүүнманлай хүү унаж айргийн дөрөвт хурдлууллаа.

Айргийн тавд:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдлав. Хурдан цавьдарыг 11 настай, 78 дугаартай Пүрэвийн Баяржавхлан хүү унаж айргийн тавд хурдлууллаа.

Зургаа:

Говьсүмбэр аймгийн Баянжаал сумын уяач Доржийн Баттөгсийн буурал азарга

Долоо:

Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Ганбаатарын бор халзан азарга

Найм:

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уяач Биндэряагийн Батсайханы халзан азарга

Ес:

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Ганхуягийн Будхангайн халзан азарга

Арав:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Доржсайханы Тулгын халтар азаргыг тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат уяж, хурдлуулаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(66.181.161.39) 2020 оны 07 сарын 11

Морьдын угшлыг оруулж баймаар байна даа\n

0  |  0
Top