Ардчилсан намынхан намын даргын сунгаагаа зарлаад байсан ч гишүүдийнхээ хүсэлтээр хойшлуулжээ. Энэ талаар Ц.Туваан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "АН-ын даргын сунгааг зарласан Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэж өргөдөл ирсэн. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороонд өргөдлийг уламжилсан. Мөн Дотоод сонгуулийн хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд гишүүдээс өргөдөл ирсэнтэй холбоотойгоор АН-ын даргын сунгаа болон даргаагийн их хурлыг зарласан тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )