Шинэ сайд нар 14:30 цагт батламжаа гардаж, 16 цагт тангараг өргөнө

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдаж Засгийн газрын сайд нарын нэрийг тодруулсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж сайд нарынхаа нэрсийг танилцуулаад УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна. Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүддээ батламж гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд 14:30 цагт болох аж.

  1. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа 14:30 цагт Есөн хөлт тугт танхимд болно.
  2. Томилогдсон сайд нар 16:00 цагт чуулганд тангараг өргөнө.
  3. Сайд нар тангараг өргөсний дараа ЕС өрөөндөө Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд нарт тамгыг нь гардуулна
  4. Дээрхи арга хэмжээний дараа БОАЖЯ, ГХЯ, БХЯ -ны сайд нарт яаман дээр нь очиж гардуулж өгнө

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top