Халдвар илэрсэн энхийг сахиулагчдыг татан авах талаар хэлэлцэж байгаа гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08



Эрүүл мэндийн яамнаас Афганистанд алба хаасан энхийг сахиулагчдыг татан авахаар ажиллаж байгаа тухай мэдээллээ.  

Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Афганистанд алба хааж буй 50 гаруй энхийг сахиулагчдаас халдвар илэрсэн тухай мэдээлсэн юм.

 “Энэ талаар Батлан хамгаалах яамнаас байнга мэдээлэл авч байгаа. Батлан хамгаалах яам татан авах талаар арга хэмжээ авч байгаа гэсэн. Цэргүүдийн биеийн байдал болон бусад мэдээлэл улсын нууцад хамаардаг тул мэдээлэл өгөхгүй боломжгүй байна” гэж ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл ярилаа.

Одоогоор хэдэн энхийг сахиулагчаас халдвар илэрсэн тухай мэдээлэл хараахан тодорхой болоогүй байна.

Top