Европын медальт Юрий Ломазе хүчирхийллийн хэргээр баривчлагдлаа

2020 оны 07 сарын 08

Энэ жилийн сонгомол барилдааны Европын АШТ-ий мөнгөн медальт, Гүржийн бөх Юрий Ломазе хүн хулгайлсан, бүлэглэн зодсон, тамалсан хэргээр Цагдаагийн газарт баривчлагджээ.

“Мтавари архи” телевиз “Энэ сарын 5-нд Гүржийн цагдаагийн газраас таван хүн баривчилсан. Тэд Батуми хотод 32 настай Н-ийг хулгайлж, Бохваури тосгонд аваачин, бүлэглэн зодсон хэрэгт буруутгагдаж байна” гэж мэдээллээ.

Баривчлагдсан таван сэжигтний дунд 24 настай Юрий Ломазегаас гадна түүний 19 настай дүү, хөлбөмбөгч Лука Ломазе мөн байжээ. Ах дүү хоёр энэ хэргийг зохион байгуулсан бөгөөд хохирогч тэдний хамаатны бүсгүйтэй үерхдэг байсан гэнэ.

Хэрэв тэдний гэм буруу тогтоогдвол шүүхээс 10 хүртэлх жилийн хорих ял сонсох юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top