У.Хүрэлсүх залуучуудаас бүрдсэн мэргэжлийн Засгийн газар байгуулж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Монгол Улсын 31 дэхь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүх өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд  шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа. 


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд

-Шадар сайд - Я.Содбаатар

-ЗГХЭГ-ын дарга - Л.Оюун-Эрдэнэ

-Гадаад харилцааны сайд - Н.Энхтайван

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Сарангэрэл

-Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар

-Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар

-Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх

-БСШУ-ын сайд - Л.Цэдэвсүрэн

-Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар

-ХХААХҮ-ийн сайд - З.Мэндсайхан

-Соёлын сайд - С.Чулуун

-Эрүүл мэндийн сайд - Б.Цогтбаатар

-Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар

-Батлан хамгаалахын сайд - Г.Сайханбаяр

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд - А.Ариунзаяа

-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон нар орж ажиллахаар болсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь салбартаа олон жил ажиллаж, тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулж, салбарынхандаа танигдсан, төрийн албанд мэргэшсэн залуучуудыг сонгож Засгийн газраа бүрдүүлж байна. У.Хүрэлсүхийн багт орж ажиллах гэж байгаа шинэ сайдуудын талаар товч танилцуулья.

Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх гэхэд эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байгаа Г.Сайханбаярын хувьд Бригадын генерал цолтой, 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын гараагаа эхлэж, 1996 оноос хойш Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа юм байна.

Нилээд их хүлээлт үүсгээд байгаа Соёлын яамны сайдаар ажиллахаар нэр дэвшсэн С.Чулуун нь  Шинжлэх ухааны доктор, академич цолтой, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Монголчуудын өв соёлийг дэлхий нийтэд түгээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх соён гэгээрүүлэх томоохон үүрэг хүлээж байгаа Соёлын яамыг С.Чулуун академич тэргүүлэхээр болоод байна.

Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Б.Цогтбаатар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Тэрээр АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна.

Харин Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн. МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ. 

Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа  Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж,  УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байжээ.

Харин БСШУ-ын сайдад нэр дэвшээд байгаа  Л.Цэдэвсүрэн 1994 оноос эхлэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашиж байгаа, салбартаа танигдсан, ажлаа мэддэг туршлагатай төрийн албан хаагч юм байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 эмэгтэй сайд ажиллахаар болж байна. Тэдний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй юм.  

ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшээд байгаа З.Мэндсайхан 2015-2016 онд Сангийн яаманд Төсвийн Хөрөнгө Оруулалтын Газрын дарга,  2016 оноос Эрчим хүчний яамны Төрийн Нарийн Бичгийн дарга, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан тушаалыг хашиж байжээ.

Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшээд байгаа Б.Мөнхбаатар Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Улс төр судлаач мэргэжлээр бакалаврын зэрэгтэй дүүргэж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Зүүн Лондонгийн Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн орлогч, Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал болон Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа  Г.Ёндон “Монголросцветмент” компанийн Заамар дахь алтны үйлдвэрийн даргаар ажиллаж байсан, Монголын маркшейдерийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, Их сургууль төгссөн цагаасаа хойш уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа юм.

Ийнхүү У.Хүрэлсүхийн  Засгийн газарт ажиллах шинэ сайд нарын нэр тодорлоо. Төрийн ажлын туршлагатай, мэдлэг боловсролтой, салбартаа сайн танигдсан эдгээр залуучууд урьд өмнө элдэв бохир зүйлд нэр холбогдоогүй, нэр цэвэр, гар цэвэр  гэдгээрээ бас ялгарч байна.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,mn(64.119.23.92) 2020 оны 07 сарын 09

Болж байна шүү. МАН-д юу л байна кадр л байна. Сайн состав бүрдсэн гэж үзэж байна...

0  |  0
Zochin(192.82.78.252) 2020 оны 07 сарын 09

Оюунлаг засаглал

0  |  1
Ха ха(64.119.21.195) 2020 оны 07 сарын 08

Байгаль орчны сайдаар мэргэжлийн хүн олдоогүй юм байх даа харамсалтай юм. Одоо нам нам гэж намчирхах цаг биш намын харьяалалгүй олон саыхан мэдлэг боловсролтой байгаль орчноо гэсэн сэтгэлтнй залуучууд байгаа ш дээ.

0  |  0
Зочин(192.82.78.226) 2020 оны 07 сарын 08

ХААЯамны сайдаа болиорой туршлагатай,таван хошуу малаа ялгачих,тариа будаагаа гадарладаг хүн тавь.

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 07 сарын 08

шударга эх оронч зоригтой ерөнхий сайдтай болсонд баяртай байна газар авсан авилга хээл хахуулыг устгаж авилгат холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцож ажиллахыг ерөөе

1  |  0
сонгогч(202.9.40.124) 2020 оны 07 сарын 08

БОАЖ сайдаар Цэрэнбат дээр байсан юм даа\n

1  |  0
Жигжидсүрэн(202.126.88.157) 2020 оны 07 сарын 08

Маш зөв сонголт болжээ Жинхэнэ мэргэжлийн засгийн газар ажиллах нь Найдвар төрүүлж бна Л. Цэдэвсүрэндээ ажлын өндөр амжилт хүсэж баяр хүргэе

1  |  0
Эмч(66.181.182.181) 2020 оны 07 сарын 08

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДААР МАШ ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖ, МАНАЙ САЛБАРЫГ АВАРЛАА

1  |  0
Болж байна(66.181.186.231) 2020 оны 07 сарын 07

содбаатар л худлаа гар байна даа

4  |  0
Пано(64.119.22.198) 2020 оны 07 сарын 07

Сайханбаяр генералдаа баяр хүргье

0  |  0
og(202.9.47.3) 2020 оны 07 сарын 07

eruul mendiin said zuv hun

0  |  0
Ганбаа(202.9.40.71) 2020 оны 07 сарын 08

Содбаатар, Оюунэрдэнэ, Хүрэлбаатар, Ариунзаяа, Нямбаатар, Цогтбаатар, Сайханбаяр нар болж байна. Бусад нөхдүүд ч арай дэндүү сонголт шүү.

1  |  1
Эх орончид(75.86.79.22) 2020 оны 07 сарын 07

Сайханбаяр эх орондоо тангарга өргөсөн жинхэнэ мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай сайн аавын үйлсийг үргэлжлүүлж яваа их эрдэмтэй генарал эх орны хүү мөн.

1  |  0
Эх орончид(75.86.79.22) 2020 оны 07 сарын 07

Сайханбаяр эх орондоо тангарга өргөсөн жинхэнэ мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай сайн аавын үйлсийг үргэлжлүүлж яваа их эрдэмтэй генарал эх орны хүү мөн.

0  |  0
Эх орончид(75.86.79.22) 2020 оны 07 сарын 07

Сайханбаяр эх орондоо тангарга өргөсөн жинхэнэ мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай сайн аавын үйлсийг үргэлжлүүлж яваа их эрдэмтэй генарал эх орны хүү мөн.

0  |  0
Top