ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Өнөөдөр 2020.07.08. Энэ оны 189 дэх өдөр бөгөөд он дуусахад 176 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 02 минутад мандлаа. 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 12 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Агаарын болон Агаарын довтолгооноос хамгаалах хүчний өдөр бол Замбид Эв нэгдлийн өдөр, ОХУ-д Гэр бүл, хайр дурлалын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, найруулагч Анжелика Хьюстон, жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Кевин Бейкон, жүжигчин Майло Вентимилья, рок дуучин Жоан Осборн, Канадын жүжигчин Кэтлин Робертсон, Өмнөд Солонгосын хөл бөмбөгч Сон Хёнг-Мин, Английн хөгжимчин Энди Флетчер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1948 оны энэ өдөр Их хавтаг, Байтаг богд, Бүдүүн харгайтын чиглэлээр гоминданы цэргүүд хил нэвтрэн орж иржээ. Хил манаж байсан Монголын 10 хилчин тэдэнтэй баатарлаг тулалдаж, зургаа нь амь үрэгдэв. Тэдгээр хилчдээс Хаянхирваа, Гиваан, Тэгшээ, Даваадорж нарт БНМАУ-ын баатар цол нэхэн олгожээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1889 оны энэ өдөр “The Wall Street Journal” сэтгүүлийн анхны дугаар гарчээ.

1921 оны энэ өдөр Иракийн Басрад 58.8 хэм хүрч халав.

2003 оны энэ өдөр Суданд “Boeing 737” онгоц сүйрч, 117 хүн амиа алдсан байна.

Өнөөдөр үс засуулбал эд малын гарлагатай гэжээ.

Энэ өдөр луу, бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морь жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, лус тахих, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн бол улааны үйл, мэргэлэх, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top