Тувачууд шинэ хийдээ “Далай лам XIV” гэж нэрлэнэ

2020 оны 07 сарын 07

Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сарын 6-нд 85 насныхаа ойг тэмдэглэж, сүсэгтэн олонд ном айлдсан билээ.

Тувагийн ард түмний өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд хандан Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол “1992 онд Далай лам Тувад айлчилснаар Буддын шашин манайд хөгжлийн шинэ түвшинд гарсан билээ. Түүний айлдсан сургаал одоо ч тувачуудын сэтгэл зүрхэнд байж, үр хүүхдэд нь дамжуулагдаж байна. Далай ламтай уулзаж байснаа одоо ч би сэтгэл хөдлөн дурсдаг. Гэгээнтэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ баригдаж байгаа хийдээ бид Дээрхийн гэгээнтний нэрээр нэрлэнэ” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov(112.96.166.192) 2020 оны 07 сарын 07

Uuhai! Oirad b oirad. Gojuu zoryyd baigaad amjilt!

0  |  0
Иргэн(103.212.118.207) 2020 оны 07 сарын 07

Сайхан мэдээ байна. Тува түмэнд сайн сайхныг хүсье.

0  |  0
Top