Конгийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 50 сая ам.доллар төрөөс хулгайлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Конго Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Витал Камэрхи 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөж  байсан ч шүүхийн шийдвэрийн улмаас боломжгүй болжээ.

Конгийн шүүх Витал Камэрхиг төрийн мөнгөнөөс 50 сая ам.доллар завшсан хэргээр буруутган, 20 жил хүнд хөдөлмөр эрхлэх болон олон сая ам.долларын торгууль төлөх ялаар шийтгэжээ.

Камэрхи нь экс Ерөнхийлөгч Жосифыг 2006 онд анхны сонгуульд ялалт байгуулахад нь шадар туслахаар ажиллан, улмаар  Үндэсний ассамблейн тэргүүнээр сонгогдож байсан  аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top