АНУ-ын дээд шүүх тэрбумтны гомдлыг хэрэгссэнгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

АНУ-ын шүүхээс Макаогийн тэрбумтан  Нг Лап Сенгийг  НҮБ-ын хоёр элчин сайдад хахууль өгсөн хэргээр 2019 онд дөрвөн жилийн ял оноосон юм. Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгч түүнийг олон тэрбум ам.долларын зардал бүхий уулзалтын танхим барих зорилгоор авлига өгсөн гэж буруутгасан.  Тэгвэл тэрбээр давж заалдах гомдлоо  АНУ-ын дээд шүүхэд гаргасан ч  гомдлыг нь хэрэгсэхгүй болгожээ.

Нг Лап Сенг  нь  НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тэргүүн, Антигуа-Барбудагийн элчин сайд асан Жон Эш болон НҮБ-ын Доминикан Улс дахь элчин сайдын орлогч асан Фрэнсис Лоренцо нарт хээл хахууль өгсөн хэрэгт буруутгагдсан байдаг. Тэрбээр Пенсильван мужийн шоронгоос 2022 оны нэгдүгээр сард суллагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top