ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынханд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

Хонь

Аливаа ажлыг эхлэхэд маш амжилттай байна. Хувийн санаачилга, эрч хүчтэй байх учир өрсөлдөгч бага байх болно. Энэ цаг үеийг ашигла. Ямар нэгэн уран бүтээл хийхэд таатай. Байрныхаа дизайныг засч цэгцлэн, гэртээ цэвэрлэгээ хийсэн ч болно.

Үхэр

Таны толгойд олон ер бусын санаа төрнө. Зөн билэг ч өндөр байна. Олон зүйл тодорхой болно. Орой ерөнхийдөө завтай байна. Хувийн зохион байгуулалтаа дээшлүүлж, бичиг цаасны ажлаа цэгцэл.

Ихэр

Өдрийг дуртай зүйлдээ зориул. Хоббигоо хөгжүүл. Маш их таалагддаг зүйлдээ л анхаарал хандуул. Тантай дайсагнасан хүн өнөөдөр өрөвдөлтэй байдалд орно. Гэхдээ та хүнлэг бус хандаж огт болохгүй.

Мэлхий

Нойрмоглоно. Ийм байдал орой болтол таныг зовоож ч мэдэх юм. Аливаа зүйлийн тунг тааруулах хэрэгтэй. Өөртөө тайвнаар итгэлтэй байна. Ямар нэгэн таагүй зүйл тохиолдохгүй. Яарамгүй бай.

Арслан

Хүмүүст тус хүргэж, зааж өгөх шаардлагатай зүйл байвал үзэл бодлоо харамгүй хуваалц. Тэд танд удаан хугацаанд талархах болно. Ямар нэгэн чухал үйл явдал болохгүй. Гэртээ хайртай диван дээрээ хэвтээд, тав тух, хайр халамжийг мэдэрч суусан ч болно.

Охин

Сонирхолтой өдөр. Гэхдээ юм юм руу хэт үсчих нь ашигтай биш. Хийж буй ажлаа хурдан дуусгаж, шинийг барьж авна. Амарч, тайвшрах нь чухал байна. Зөөлөн буйдан, тухлаг сандал хаана байна, тэр газарт байхад буруудахгүй.

Жинлүүр

Ажлын төлөө ядартлаа зүтгэх өдөр цаашид зөндөө бий. Өнөөдөр таны гарт орсон ажил тийм ч бүтэмжтэй байхгүй. Гэхдээ цагийг хий дэмий өнгөрүүлэхгүй байхыг хичээж, аль болох завгүй бай.

Хилэнц

Харамч, атаархуу зантай нэгэн болохоос болгоомжил. Хүмүүс танд атаархаж байсан ч энэ нь та ч гэсэн бусдад атаархаж болно гэсэн үг биш. “Харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэх үг бий.

Нум

Бүтэлгүйтсэн ч бүү бууж өг. Багахан зүйлийг том болгож хардаг зангаа орхих цаг болжээ. Бусдаас илүү хийхийг хүсэх нь сайн ч байнга өрсөлдөх хэрэг байна уу. Өнөөдөр нөхцөл байдал таны хүссэн шиг байхгүй. Иймээс зөн совингоо дага.

Матар

Ямар нэгэн шинэ зүйл хийж үзнэ. Энэ нь эрсдэлтэй зүйл байсан ч бүү ай. Хайр дурлалтай учирч магадгүй. Хэрвээ та хайртай хүнтэй бол өнөөдрийг түүнтэйгээ хамт өнгөрүүл. Хувийн зохион байгуулалтаа сайжруул. Их бодох хэрэггүй.

Хумх

Өнөөдөр бүх зүйл таны талд байна. Таатай мэдээ, гэнэтийн бэлэг хүлээж байж ч мэднэ. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг хүсвэл өнөөдрөөс л алхам хийж эхэл. Хамгийн тохиромжтой үе бол одоо.  

Загас

Тэвчээртэй байх өдөр. Хүмүүсийн шүүмжлэлд тайван ханд. Усан сан, спорт заал зэрэгт очсоноор амьдралын эрч хүчээ авна. Дотоод сэтгэлээ сонс.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top