Их, дээд сургуулиуд элсэлтээ 100 хувь цахимаар явуулах боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Монголын Их дээд сургуулиудын консорциумын 46 их дээд сургууль хамтран нэгдсэн зохион байгуулалттайгаар 2020 оны их дээд сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулах гэж байна. 

Дэлхий дахинд үүссэн Ковид19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл, онооны жагсаалт, мэргэжил сонголт, хөтөлбөр баталгаажуулалт зэрэг нь 100 хувь цахим хэлбэрээр явагдах юм. Цахим элсэлтийг зохион байгуулахад Боловсролын Үнэлгээний төв дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Учир нь элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, Элсэлтийн ерөнхий шалгалтын үндсэн бааз мэдээлэл зэрэг шаардлагатай. ЭЕШ-ын хичээлд үндэслэн МИДСК-ын гишүүн их дээд сургуулиудын хөтөлбөр, мэргэжилд элсэх боломжит бүх хувилбарыг элсэлтийн систем тооцоолол хийж орон нутаг, алслагдсан аймаг, сумдын төгсөгч хүүхдүүдэд хүндрэл учрахгүй байхаар зохион байгуулах юм.

ЕБС-ийн төгсөгчид цахим элсэлтийн бүртгэлд хоцрохгүй бүртгүүлэх, элсэлтийн үйл ажиллагаа, зөвлөмж, журамтай сайтар танилцаж хүссэн мэргэжлээрээ элсэн суралцахыг хүсье гэж БСШУЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top