50 CENT 45 ХҮРЛЭЭ | Хар тамхины наймаачнаас алдарт од хүртэл

2020 оны 07 сарын 06

Өнөөдөр алдарт рэп дуучин Кертис 50 Cent Жексон 45 нас хүрч байна.

Түүний намтраар олон анги кино хийж болохоор.  

Кертис 12 жилийн дотор хар тамхичны наймаачнаас алдарт од болон хувирсан юм.

50 Cent-ийн “Get Rich Or Die Tryin'” цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо л сая хувь зарагдахад тэрбээр маш том байшин худалдан авч байлаа.

Олон жилийн турш Кертис “Forbes”-ийн баячуудын чансааны айргийн тавд багтаж байсан ч 2015 оны зун дампуурч, байраа Drake-т алдаж байв.

Хамгийн сүүлчийн уран бүтээлээ 2014 онд туурвисан.

Энэ оны нэгдүгээр сард түүний хөгжмийн салбарт байгуулсан гавьяаг үнэлэн, Холливудын алдрын одоор шагнасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top