АН-ын даргын сунгаа эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

АН-ын 10 дугаар Их хурлыг хуралдуулах болсон талаар С.Эрдэнэ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийн дараа үүрэгт ажлаа Ц.Туваанд хүлээлгэн өгөөд байгаа билээ. 

Тус намын Их хурал наймдугаар сарын 23-ны өдөр хуралдахаар болжээ. АН-ын даргад нэр дэвшигчийг долдугаар сарын 6-9-ний хооронд бүртгэх аж. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Ардчилсан намын шинэ даргын сонгуулийн санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 мянган бүх гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргахаар зохион байгуулна. АН-ын даргын бүртгэл өнөөдрөөс эхэлснийг мэдэгдэж байна гэж энэхүү хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. 

Энэ тухай С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын үр дүнгийн маргаан дуусаагүй байгаа. Энэ сонгуулир хууль зөрчсөн  эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч тогтоолгох тал дээр ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн энэ ажил үргэлжлэх байх.

АН өнөөдөр улс төрийн хариуцлагатай хүчний хувьд улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байгаа. АН дотоод үндсэн дүрэмтэй. Уг дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн нам. Гэхдээ өнөөдөр үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг бид хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын даргаар ажиллаж байсан хүний хувьд АН-ын үндсэн дүрмийн хүрээндээ холбогдох байгууллагууд шийдвэрээ гаргаж үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

АН үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс долоодугаар сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Тушаалд намын 10 дугаар Их хурлыг наймдугаар сарын 23-ны өдөр  зарлан хуралдуулах тушаал гаргасан хэмээн уншиж танилцууллаа. Xуралдаанаар Ардчилсан намын бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зк(172.104.181.182) 2020 оны 07 сарын 06

ЭНэ одоо АН байранд мэдээлэл хийхгүй Төрийн ордоноос хийж буй нь ямар учиртай юм бэ.

0  |  0
Top