87 байцаагч тангараг өргөлөө

2020 оны 07 сарын 06

Гадаадын иргэн, харьяатын газар хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2020.07.06) зохион байгууллаа. Тодруулбал, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль болон энэ оны зургаадугаар сард батлагдсан “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журам”-ын дагуу төв болон орон нутаг дахь газар, хэлтсийн 87 байцаагч тангараг өргөв.

ГИХГ-ын дарга, гадаадын иргэний хяналтын улсын ерөнхий байцаагч Д.Мөрөн ёслолын ажиллагааг нээж, нийт байцаагчдад өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийг хүссэн юм.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрхтэй албан тушаалтан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 90 орчим улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ГИХГ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хятадын боол(202.126.89.1) 2020 оны 07 сарын 07

Болио наана авахаар хүн үнэндээ алга бүгд аалзны сүлжээ

0  |  0
111(192.82.64.208) 2020 оны 07 сарын 10

ene tsereg tsagdagaiin duremt huvtsasaa bolimoor ymaa

1  |  1
Top