АНУ-д хүний тархийг үхжүүлдэг халдварын тохиолдол бүртгэгджээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05


АНУ-ын Флорида мужид хүний тархинд ноцтой гэмт учруулдаг амёоб бүхий халдварын анхны тохиолдол бүртгэгджээ.

Флорида мужийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр “Наеглериа фоулери” гэх нэртэй халдвар бөгөөд хүний тархины эсээр хооллож, тархинд ноцтой гэмтэл учруулдаг байна.

Анх энэ халдвар 1967 онд Флорида мужид дэгдэж байсан юм. Тухайн үед 37 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Тус халдвар нь гол, нуурын ус болон тогтоол усанд идэвхтэй байдаг, ундны усаар дамжин халдварлах магадлал өндөртэй аж.

АНУ-д энэ мэт амёобын халдвараар 143 хүн өвчилсөн бөгөөд ердөө дөрөв нь эдгэрсэн байна.


Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top