ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 05

Өнөөдөр 2020.7.5. Ням гараг. Билгийн тооллын 15

Зуны дунд хар морин сар

Долоон улаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр

Наран ургах шингэх: 5.00-20.54

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ. Эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top