ОХУ Монголтой залгаа хилээ үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн бүртгэлд бүртгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

ОХУ-ын Улсын бүртгэлийн холбооны алба буюу Росреестр Орос, Монголын улсын хилийн тухай мэдээллийг Үл хөдлөх хөрөнгийн улсын нэгдсэн бүртгэлд оруулжээ. ОХУ-ын улсын хилийн тухай мэдээллийг тус бүртгэлд оруулах нь олон улсад тогтвортой, аюулгүй байдлыг хангах, сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж Росреестр өнөөдөр /2020.07.03/ мэдээлжээ. Ийм мэдээлэл нь эдийн засгийн бүхий л салбар, ялангуяа байр зүйн газрын зураг, атлас гаргах, шинэчлэхэд шаардлагатай аж.

Орос, Монголын улс хил 3.5 мянган км үргэлжилдэг бөгөөд ОХУ-ын Тува, Буриад, Алтайн Бүгд Найрамдах улс болон Өвөр Байгалийн хязгаарын нутгаар дайран өнгөрдөг байна. Орос, Монголын улсын хилийг 1958 болон 1976 онуудад байгуулсан гэрээгээр тогтоосон бөгөөд 1987-2001 оны хооронд хоёр талын хамтарсан комисс хилийн зурвасыг шалгаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top