Зуны улиралд өөртөө анхаарахдаа баримтлах ЗУРГААН дүрэм

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Уншигч та зуны улиралд өөртөө анхаарахдаа эдгээр дүрмийг баримтлаарай.


  • Өнгөрсөн зун хэрэглэсэн тос тань үлдсэн бол хугацааг нь хараад хэрэглэх эсэхээ шийдээрэй. Орчин үеийн тоснуудад консервант нэмдэг тул гурав хүртэл жил хадгалах боломжтой байдаг. Гэхдээ тосыг халуунд удаан байлгавал хадгалах хугацаа нь багасаж, найрлага нь ч өөрчлөгддөг. Тиймээс, нарны хамгаалалтын тосыг сүүдэрт, сэрүүнд байлгах нь зүйтэй. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологитой SPF-тэй тосыг хүртэл 2-3 цаг тутамд түрхэх хэрэгтэй байдаг. Эс тэгвээс ямар ч хамгаалалт болохгүй.

 

  • Шээс хөөх, өвчин намдаах, жирэмслэлтээс хамгаалах дааврын эмнүүд, антибиотик зэрэг нь арьсыг их мэдрэмтгий болгодог.

 

  • Ликопин агуулсан ногоо жимс түлхүү хэрэглээрэй. Шинжлэх ухааны нэгэн судалгаа байдаг. Бүсгүйчүүд хэдэн долоон хоногийн туршид өдөрт хоёр аяга амтат шигуаны шүүс уусан байна. Үүний үр дүнд, арьс нь наранд түлэгдэхгүй, хатахгүй байсан нь ажиглагджээ.

 

  • UVA-туяаны хамгаалалттай тос аваарай. Нар арьсыг хөгшрүүлдэг гэдэгт итгэхгүй байгаа бол нэгэн баримтыг сонирхуулъя. Америкийн арьс судлалын хурал дээр нэг багшийн зургийг танилцуулсан байна. Тэр багш нь насан туршдаа нэг л танхимд хичээл заадаг байсан ба ширээ нь цонхны дэргэд байрладаг байж. Тэгвэл түүний нүүрний нэг тал нөгөө талаас эрс ялгаатай байсан нь харагдаж байсан ба наранд гарсан нүүр нь илүү их үрчлээстэй, арьсны өнгө нь хүртэл арай өөр байжээ.

 

  • Наранд байх хугацаагаа аль болохоор бага байлгах хэрэгтэй. Эхний өдөрт 15 минутаас эхлээрэй. Боломжгүй мэт санагадах хэдий ч гоо сайхнаа бодож байвал хичээгээрэй.

 

  • Наранд түлэгдэх нь аюул дагуулдаг. Ямар аюул вэ гэхээр, 18 нас хүртлээ авсан нарны түлэгдэлт нь хожим нь меланом буюу арьсны хорт хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлдэг. Хүүхдийн дархлааны тогтолцоо тогтворжоогүй байдаг учраас нарны хурц туяа эд эсийг үхүүлж, ДНК-г гэмтээдэг. Үүний улмаас хожим төрөх хүүхдүүдийн арьсны ДНК өөрчлөлттэй төрдөг. Тиймээс, түлэгдэлт, цэврүү зэргийг өнгөрсөн үедээ үлдээж, өөрийгөө болон ирээдүйгээ хамгаал.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Dhijiree(192.82.77.170) 2020 оны 07 сарын 03

Bayrlaa saihan zuvulguu bn

0  |  0
Top