Ким Жон Ун хурал зарлаж, цар тахлын асуудлыг хэлэлцжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны хурал зарлаж, цар тахлын асуудлыг хэлэлцжээ. Өргөтгөсөн хурлаар коронавирусний халдварын эсрэг авах арга хэмжээний талаар ярилцсан гэж Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ.

Хурлаар “БНАСАУ-ын удирлагууд коронавирусийг улс руугаа нэвтрэхээс урьдчилан сэргийлж чадсан” гэж онцолсон байна. Энэ нь Ким Жон Уны тушаалыг дагасан намын болон ард түмний амжилт гэж Хойд Солонгосын удирдагч тодотгожээ.

Ким Жон Ун үүний өмнө Хятадын дарга Си Жиньпинд цахилгаан илгээж, тус улсын “COVID-19”-тэй хийсэн тэмцлийг өндрөөр үнэлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dsolon(122.115.226.188) 2020 оны 07 сарын 03

Enenii teneg orond henvochihiin bee,

0  |  0
Young(24.19.4.149) 2020 оны 07 сарын 03

Huuramch kim Jong un

0  |  0
Top