ОЛОН ӨНГӨ: Амьдралд тавтай морил

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Монгол Улс даяар элсэлтийн ерөнхий шалтгалт 2020 оны долоодугаар сарын 03-нд эхэллээ. Эхний өдөр 30 мянган хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгсөн. 10 жилийнхээ сургуулийг төгссөн алдрай охид хөвгүүд их, дээд сургуульд элсэн орох алтан хаалгыг болгоомжтой татав. Тэдний хэд нь өндөр босгыг давж, хэд нь үүдэнд нь бүдрэхийг хувь хүний хичээл зүтгэл л харуулна даа. Зарим нь хүссэн мэргэжлээрээ суралцаж чадахгүй байхад зарим нь санасан сургуульдаа орж хөөр баяр болно. Тэд эмч, багш, инженер, түүхч, сэтгүүлч гээд ямар ч мэргэжлээр сурсан эх орны ирээдүйн боловсон хүчнүүд билээ. 30 мянган хүүхдийн цаана ээж, аав, гэр бүлийнхэн нь дэнслэн хүлээж, сэтгэл зовнин буй. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж юу сурч мэдсэнээ шалгуулах, хэн болохоо үнэлүүлэх энэ шалгалтын цаана асар том үүрэг хариуцлага бий.

Гэгээн мөрөөдөл тээн, сурч мэдэх хүсэл мөрөөдөлд автсан хүүхдүүд минь шалгалтаа онц сайн өгч сургуулийнхаа хуваарийг авахыг хүсье. Та нар минь одоо том болсон.  Тоглож наадах биш толгойгоо боловсруулж, эрхэлж алиалах биш эрдмээр өөрийгөө гоёорой. Хийх бүтээх, сурч мэдэх, олон найз нөхөд, адал явдал, амьдрал та нарыг минь тосон хүлээж буй шүү. Амьдралд тавтай морил!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top