[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Витамин Е хөгшрөлт, арьсны асуудлаас хамгаална

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Витамин Е нь антиоксидант (хөгшрөлтийн эсрэг) нэгдэл юм. Энэхүү витаминыг хэрэглэхийн ач тусыг нэрлэе.


-Е витаминыг 100 IU-ээс багагүй хэмжээгээр өдөр тутам хэрэглэхэд зүрхний өвчнөөр өвдөх эрсдлийг хоёр дахин бууруулна. Өдөрт 50 IU-ээр хэрэглэхэд тамхи татдаг хүмүүст түрүү булчирхайн хорт хавдраар өвдөх эрсдлийг хоёр дахин бууруулдаг ба хорт хавдраар өвчлөхөөс сэргийлдэг.

-Бэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох, судас өргөсгөх, судасны ханыг бэхжүүлэх, булчингийн агшилтыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй.

-Витамин Е-гийн өдөрт хэрэглэх тун 30-1200 IU нэгж юм. 400 IU нэгжээс дээш хэрэглэх үед эмчээс зөвлөгөө аваарай.

-Е витамин нь арьсанд маш сайн нөлөөтэй байгалийн чийгшүүлэгч юм. Лосьоноос ялгаагүй үр дүнтэй. Нөсөө толбо, батганы сорви, батгыг түргэн хугацаанд арилгаж, арьсыг чийгшүүлнэ.

-Хөгшрөлтөөс сэргийлнэ. Е витамин нь антиоксидантаар баялаг учир уруулын хэсгийн үрчлээ болон өнгөц үрчлээг арилгаж, хөгшрөлтийг удаашруулна.

-Арьсыг нөхөн төлжүүлдэгч учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж, шинэхэн сорвийг арилгана. Арьсанд гүн шингэдэг учир арьсны өнгөн хэсгийг эмчилдэг. Үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хэрэглээрэй. Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.

-Энэхүү витаминыг орой унтахын өмнө өдөр бүр хэрэглэх хэрэгтэй. Капсулаа зүүгээр цоолж хатгаад доторх шингэн серумыг нь нүүрэндээ шууд түрхэнэ. Юуны өмнө нүүр цэвэрлэгчээр нүүрээ сайтар цэвэрлэн, тоникоор арчина. Ингээд Е витаминаа түрхэнэ. Арьсанд хурдан шингэдэг учир түрхэснийхээ дараа шууд бага зэргийн иллэг хийж өгөөрэй. Ингэж долоо хоног өдөр тутам хэрэглэснээр та гайхалтай үр дүнг мэдрэх болно.

-Нүүрний нүхжилтийг багасгана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top